Friday, May 14, 2004

shildeg spy

Hediigeer minii bichleg bish ch gesen end tavichihya.
ХУВИЙН ХЭРЭГ +01. СЭР ФРЕНСИС УОЛСИНГЕН

Жинхэнэ нэр: Френсис Уолсинген
Амьдарч байсан он сар: 1532-1590
Хэний талд ажилласан: Английн хатан хааны Засгийн газар

Британийн гадаад тагнуулын албыг vндэслэгч. Энэ алба удаан хугацаанд Европт тэргvvлж байсан ба тvvний байр суурийг Ришелье /Франц/ хvртэл ганхуулж чадаагvй билээ. Уолсинген Францад элч тєлєєлєгч байхдаа тагнуулын сvлжээг єєрийн хэрэгцээнд зориулан байгуулж байв. Хатан хаан Элизабетын нарийн бичгийн дарга болоод улам хvчирхэгжиж тагнуулын ажлыг Британийн улс тєрийн гол хvч болгожээ.
Мэдээллийн сvлжээний технологи тєгсжєєгvй XVI зуунд тэрбээр Парис, Мадридад болсон vйл явдлыг захын хорооллуудад нь тарж амжаагvй байхад Лондонд мэдэж байхаар ажлыг зохион байгуулж чадсан байна. Тvvний тагнуулууд Хааны ордноос эхлээд армид, цаашлан Москвагийн хаан Федор Иоанновичийн дэргэд хvртэл хаа сайгvй байжээ. Испаничуудын Англид довтлох гэж бэлтгэж байсан талаар тэр бvрэн хэмжээний мэдээлэлтэй байж дайны хугацааг хоёр жилээр хойшлуулж чадсан бєгєєд сvvлд нь Английн флотын командлагч Дрейкт дайсны хєлєг онгоцнуудын тоо хэмжээ хєдєлгєєний талаар нарийн мэдээлэл єгчээ. Энэ нь тvvний хамгийн чухал амжилт болов.

ХУВИЙН ХЭРЭГ +02. КРИСТОФЕР МАРЛО
Жинхэнэ нэр: Кристофер Марло
Амьдарч байсан он сар: 1564-1593
Хэний талд ажилласан: Английн Хатан хааны Засгийн газар

Кристофер Марло доктор Фаустын тухай сэдвийг уран зохиолд анх гаргаж ирсэн ба тагнуулчийн романтикт татагдан орсон анхны зохиолч. Оюутан байхдаа Френсис Уолсингемын vеэл дvv Томас Уолсингемтэй найзалж байсан болон олон талын авъяас, сэргэлэн зан нь тvvнийг тагнуулч болгожээ. 20 настайгаасаа тэр эх газарт чухал даалгавар биелvvлж эхэлсэн байна. Хатан хаан єєрєє Их сургуулийн зєвлєлийг тvvнд магистр болоход нь элдэв саад учруулахгvй байхыг биечлэн гуйж байсныг бодвол нууц албаа сайн гvйцэтгэж байсан бололтой. Тvvнийг алдартай жvжгийн зохиолч, яруу найрагч болсны дараа Лондон хотоор Марло том улс тєрийн тоглоомд чухал vvрэг гvйцэтгэж байгаа тухай хачирхалтай цуу дэгдэж байв. Їvнээс vvдэлтэй гэмээр баталгаа нь тvvнийг гудамжны зодооны vеэр vхтэл нь хутгалсан явдал байв. Энэ нь гэнэтийн тохиолдол гэдэгт хэн ч итгээгvй юм. Тvvхчид тvvний хорлогдсоныг цагдаагийн нууц албаны жvжиг гэдэг. Їнэн хэрэгтээ Марлог иезутын /Исусын нийгэмлэг гэдэг харгис байгууллага/ хvрээнд нэвтрvvлсэн аж. Тэнд тэрбээр зохиолчийн ажлаа орхиогvй ба тvvний зохиолууд Уильям Шекспирийн “Глобус” театрын жvжигчний нэрээр хэвлэгдэж байжээ.

ХУВИЙН ХЭРЭГ +03. ДАНИЭЛЬ ДЕФО

Жинхэнэ нэр: Даниэл Дефо
Амьдарч байсан он сар: 1660-1731
Хэний талд ажилласан: Английн Хатан хааны Засгийн газар

Олон талтай тvvний амьдралд тагнуулчийн романтик ч биеллээ олсон юм. Романтик гэх нь юу юм бэ, Дефо vргэлж мєнгєний гачигдалд ордог байсан бєгєєд єєрєє туршуул болох саналаа гаргасан аж. Аз болоход Дефо тагнуулын талаар хэд хэдэн бvтээл биччихсэн байжээ. Бvр нууц бичгийн тухай гээч.
Тvvний ажиллагааны зорилго нь католик шашны эсрэг єдєєн хатгалгатай тэмцэх, католикуудын тагнуулчдыг сургах явдал байлаа. Тэрбээр єєрийн сvлжээг бий болгож чадсан ба католикуудын эсрэг талынхны дунд єєрийн хvн гэгдэж тэдний итгэлийг олж чадсан байна. Энэ итгэлийг тэр Шотландыг Англитай нэгтгэхийн тєлєє олон нийтийн саналыг зохион байгуулахаар Шотландад очихдоо чадамгай ашигласан билээ. Цаг хугацааны явцад Дефо зохиолчийн мэргэжлээ тагнуулчийнхаас илvvтэй vзэх болсох ба єєрийн хаацайлагч нарыгаа ч алдсан юм. Тvvний зvтгэл Дефог шоронгоос аварч чадаагvй. Гэвч энэ нь тагнуулч байснаас ч болоогvй нийтлэгчийнх нь ажлаас болсон юм.

ХУВИЙН ХЭРЭГ +04. ПЬЕР БОМАРШЕ

Жинхэнэ нэр: Пьер Огюстен Карон Бомарше
Амьдарч байсан он сар: 1732-1799
Хэний талд ажилласан: Англи, Франц, АНУ-ын Засгийн газар

Биржийн эрсдэлтэй наймаа, гэнэт єєд болсон эхнэрvvдээсээ євлєн авсан хєрєнгєєр ов мэх хийх зэрэг элдэв ажлын хажуугаар аугаа зохиолч бас тагнуулчийн ажилд татагдан орж амжжээ. Францын Засгийн газрын хєрєнгєєр Хойд Америкийн босогчдод зэвсэг нууцаар нийлvvлэх зорилготой «Родриго Горталес ба Ко» пvvс байгуулснаар тэр нууц албаны ажилтан болох эхлэлээ тавьжээ. Бомаршийг єєрийн тагнуулч гэж Англи, залуухан Америк, Франц тооцож байсан бєгєєд тэрээр ямар ч гэсэн тэднээс мєнгє авч байсан ба шагналгvй байсан гэхэд тvvнд мєнгє амлаж байжээ.
Францын хувьсгалын vед Бомарше хувьсгалчдад зэвсэг наймаалах гэж оролдсон боловч сонор сэрэмжтэй якобинчууд тvvнийг баривчлах шахсан юм. Шахсан гэдэг нь Бомарше зэвсэг нийлvvлэх нэрээр гадаадад гарч яконбинчуудыг унасны дараа буцаж ирснийг хэлж байна.

ХУВИЙН ХЭРЭГ +05. АЛЬФРЕД РЕДЛЬ

Жинхэнэ нэр: Альфред Редль
Амьдарч байсан он сар: 1865-1913
Хэний талд ажилласан: Оросын армийн жанжин штаб
Єєрийгєє тун єндєрт vнэлдэг нь славян гаралтай, тємєр замын байцаагчийн хvv Австрийн жанжин штабын тагнуулчийн тасгийн єндєр тушаалын офицер болгосноор барахгvй тvvнийг Оросын талд ажиллахад хvргэсэн байна. Мєнгєн шагналаас гадна тэрбээр эздээсээ «золиост гаргах» тагнуулчийг тогтмол ирvvлж байхыг шаардаж байв. Тэднийг «илрvvлж» нэр хvндээ єсгєж байжээ. Оростой хамтран ажиллах болсон шалтгааны нэг нь ердийн шахан тулгалт. Тэр нь ижил хvйстэнтэйгээ явалддаг байснаас болсон гэнэ. Мэдээллийг давхар шалгах хэсгийн дарга байсны хувьд тэрбээр Австрийн тагнуулын албаны ажлыг нэгд нэгэнгvй мэндэж байв. Їр дvнд нь Оросын тал Австрийн тагнуулын албыг бvрэн хянаж байсан юм. Редль их болгоомжтой байсан ч шагналтай дугтуйгаа цагтаа аваагvйгээс илчлэгдсэн ажээ. Хэдийгээр хувийн захидлын нууцыг хадгалдаг байсан ч шуудангийнхан сэжигтэй захидлыг цагдаагийнханд єгчээ. Асар их мєнгє тэнд байсан аж. Редлийг баривчлахаар жанжин штабын дээд тушаалын офицерvvд цагдаагийнхантай ирэхэд тэр гар буу, хэдэн минут ганцаар байх зєвшєєрєл хvссэн байна...

ХУВИЙН ХЭРЭГ +06. МАТА ХАРИ

Жинхэнэ нэр: Маргарета Гертруда Зелле
Амьдарч байсан он сар: 1876-1917
Хэний талд ажилласан: Германы армийн жанжин штаб

Зууны эхээр заавал нvцгэлэх ёстой єєрийн Дорнын бvжгээрээ Парисыг байлдан дагуулсан нэртэй бvжигчинд цэргийн болон дээдсийн хvрээнээс танихгvй хvн цєєн байж. Дайн тvvний санхvvд хvнд цохилт болсныг Германы тал овжин ашиглаж чадав. Тэр цэргийн бэхлэлтээс авахуулаад хов жив, ер нь таарсан бvгдийг Германд дамжуулна. Мартсан ч юм уу эсвэл дайны vед тагнуулын ажил осолтой гэдгийг мэдэхгvйгээс тэрбээр Францын талтай хамтран ажиллах санал тавьжээ. Їvнээс vvдэн тvvнийг Францын сєрєг тагнуулын алба сонирхож эхэлсэн байна. Хэдэн сар мєрдсєний эцэст Матаг 1917 оны хоёрдугаар сард баривчлав. Шvvх хурал хоёр хоног vргэлжилж Матаг цаазлах шийдвэр гарчээ. Тvvхчид тvvнийг жинхэнэ тагнуулч байсан гэдэгт маргаантай ханддаг ч тvvний тухай кино, зохиолууд Мата Харийг алдаршуулсаар байгаа билээ.

ХУВИЙН ХЭРЭГ +07. СИДНЕЙ РЕЙЛИ

Жинхэнэ нэр: Зигмунд Геогиевич Розенблюм
Амьдарч байсан он сар: 1874-1925
Хэний талд ажилласан: СИС /АНГЛИ/

Английн хамгийн нэртэй гэх тагнуулч нь Английн тагнуулч биш байж магадгvй гэвэл инээдтэй байгаа биз. Олон хvн тvvнийг ЧК-гийн анхны тагнуулч байсан гэдэг. Энэ дуулиант эр олон эхнэр, биржийн тоглоом гээд оролцолдоогvй зvйл vгvй ч тvvний сонирхлыг улс тєр ямагт татаж байв. Тэрбээр Япон, Хятад, АНУ, Германд тагнуул хийж байсан бєгєєд гэхдээ тvvний гол анхаарал нь Орос байжээ. 1914 онд Рейли цэргийн захиалгаар луйвар хийхээр оролдов. 1918 онд дахин Орост ирээд тэрбээр большевикуудын эсрэг Латышийн буучид, зvvний эсерvvд, Английн ЭСЯ, ЧК-гийн зарим удирдлага оролцсон хуйвалдааны голд байлаа. Хуйвалдаан унаж тэрбээр Рига, дараа нь АНУ-д зугтан гарчээ. Гэсэн ч тэр большевикуудыг унагаах оролдлогоо орхиогvй ба 1925 онд Дзержинскийн тавьсан урхинд орж чекистvvдийн зохиол “Трест” байгууллагатай холбоо тогтоохоор Орост ирээд баригдсан юм. Хэдэн сар Лубянкад хоригдож байгаад буудан хороогдсон байна.

ХУВИЙН ХЭРЭГ +08. ФРИДРИХ ВИЛЬГЕЛЬМ КАНАРИС

Жинхэнэ нэр: Фридрих Вильгельм Канарис
Амьдарч байсан он сар: 1887-1945
Хэний талд ажилласан: Абвер

1915 онд Канарис англичуудын живvvлсэн “Дрезден” хєлєг онгоцны багийн хамт Чили улс руу ачигдлаа. Тэнд Германдаа зvтгэх боломж байхгvйгээс аргагvйн эрхэнд тагнуулч болжээ. Дайны дараа тэр Германд далайн цэрэгт алба хааж байтал Гитлер засгийн эрхэнд гарангуут тvvний тагнуулч байсныг санасан бололтой Абверыг /Армийн тагнуулын алба/ толгойлуулахаар боллоо. Канарис Гитлерт дургvй байсан ч дэлхийн хамгийн хvчирхэг тагнуулын сvлжээг бий болгон Гитлерийн амжилттай эхлэлд тус болсон байна. Тухайлбал, Германчууд Францад довтолсон vед Германы жанжин штаб Францын цэргийн анги нэгтгэлvvдийн байрлалыг єєрсдєєс нь илvv мэдэж байв. Канарисын туршуулууд мэдээллийг дор нь дамжуулж байсан юм. Бvрэн хэмжээний мэдээлэл, задлан шинжилгээ хийж чаддаг нь тvvнд тус биш ус болсон билээ. Тvvний зєвлєгєє санал бvгдэд таалагдсангvй. 1944 онд Канарисыг Абвераас зайлуулсан ба удалгvй Гитлерийг хорлох оролдлогод оролцсон гэж баривчилсан байна. Дайн дуусахаас сарын ємнє тvvнийг шоронд цаазалжээ.

ХУВИЙН ХЭРЭГ +09. АРАБЫН ЛОУРЕНС

Жинхэнэ нэр: Томас Эдвард Лоуренс
Амьдарч байсан он сар: 1888-1935
Хэний талд ажилласан: СИС /АНГЛИ/

Авъяаслаг Араб судлаачийг хэт намхан гээд цэргийн албанд авсангvй. Гэвч тэр удалгvй тагнуулын албанд хэрэгтэй болжээ. Дайнд Турк, Германы хамсаатан болж Ойрхи Дорнод дайны талбар болов. Араб хэл, соёлыг сайн мэддэг Лоуренс хамгийн хэрэгтэй тагнуулчийн нэг болсон юм. Тvvгээр ч зогсохгvй тэрбээр “Туркийн дарлалын” эсрэг Арабын бослогыг бэлтгэж байсан ба бослогын дараа тусгаар тогтнолын тєлєє Арабын тэмцлийн удирдагч болсон байна. Тvvний зvтгэлээр Турк дайнаас гарч Германд тусалж чадаагvй юм. Дайны дараа англичуудын Арабт амласан олон зvйл талаар болж Нэгдсэн Араб улс байгуулна гэдэг нь худал болсон байлаа. Їvнээс болж сэтгэлээр унасан Лоуренс тагнуулын албыг орхижээ. Гэхдээ 1928 онд Английн парламент Афганистанд гарсан бослогыг тvvнтэй холбон авч хэлэлцсэн байна. Хурандаа Лоуренс Афганы хилийн ойролцоо нисгэгчийн алба хашиж байсан аж.

ХУВИЙН ХЭРЭГ +10. АЛЛЕН ДАЛЛЕС

Жинхэнэ нэр: Аллен Даллес
Амьдарч байсан он сар: 1893-1969
Хэний талд ажилласан: ТТГ /АНУ/

Тєрєхєєс нь эхлэн тvvнд тєрийн зvтгэлтэн байх хувь тавилан ноогдсон гэж болно. Євєє нь Тєрийн нарийн бичгийн дарга, авга нь Ерєнхийлєгчийн зєвлєх гэх жишээтэй. 1942 онд Даллес Швейцарт дипломат газрын тусгай нууц элчээр томилогдов. Энэ нь Европ дахь Америкийн тагнуулын тэргvvн гэсэн vг. Дайны vед тєвийг сахисан Швейцар янз бvрийн орны тагнуулчдаар дvvрэн байжээ. Эдний дундаас Даллесын алба vнэнхvv лидерээр тодорсон юм. Дайны vеийн тvvний зvтгэл домог болж тэр ТТГ-ыг vндэслэн олон жил тvvнийг толгойлсон байна. Шахын дэглэмийг 1953 онд Иранд сэргээсэн, 1954 онд Гватемалд хийсэн цэргийн эргэлт, Кубад халдсан, Вьетнам болон Филиппинийн хэрэг явдал гээд Даллесын боловсруулж явуулсан ажиллагааг тооцоход арван хуруу багадна.
Даллесын карьер Кубад амжилтгvй халдлага хийсний дараа тєгссєн билээ. Жон Кеннеди бvх бурууг ТТГ-т тохсон юм.

ХУВИЙН ХЭРЭГ +11. РИХАРД ЗОРГЕ

Жинхэнэ нэр: Рихард Зорге
Амьдарч байсан он сар: 1885-1944
Хэний талд ажилласан: Улаан армийн тагнуулын алба
Марксыг уншсан нь немцийн цэрэг Рихард Зоргегийн амьдралыг vндсээр нь эргvvлжээ. Германы vзэл сурталд эргэлзсэн тэр єєрийн тєрсєн хоёр дахь эх оронтойгоо холбоотой коммунист vзэл бодолд vнэнч байхаар шийдсэн ажээ. 1925 онд Зорге Орост ирж Коминтерны ажилтан болсон ба удалгvй тvvнийг тагнуулын албанд шилжvvлжээ. АНУ, Германд хэд хэдэн даалгавар биелvvлсний дараа Зоргег Хятадад Германы сонинын сурвалжлагч нэрээр илгээжээ. 1933 онд “сэтгvvлч” ємнє нь Зєвлєлтийн тагнуул суурьшиж чадаагvй Японд иржээ. Тэр Германы цэргийн атташетай нєхєрлєж Японы Ерєнхий сайдын туслахыг талдаа оруулж авсан байна. Тvvний мэдээлэл маш нарийн байсан бєгєєд Германы ЗХУ-д довтлох єдєр цагийг 1941 оны тавдугаар сард яг мэдээлсэн билээ. Зорге гестапогийн шалгалтыг амжилттай давсан ба согтуудаа Германы Элчингийн газар vдийн хоол дээр Сталины тєлєє хундага єргєж байсан нь гэм хоргvй єнгєрч байсан ажээ. 1941 оны сvvлчээр тэдний группээс нэг нь баригдсан нь Зоргег болон хамтран зvтгэгчдийг нь илчилжээ. Гурван жилийн дараа тvvнийг цэргийн шvvх цаазалсан .

ХУВИЙН ХЭРЭГ +12. ВАЛЬТЕР ШЕЛЛЕНБЕРГ
Жинхэнэ нэр: Вальтер Шилленберг
Амьдарч байсан он сар: 1900-1952
Хэний талд ажилласан: РСХА
1920-иод оны дундуур залуухан хуульч улс тєрийн талдаа нацистуудыг сонгон авсан нь алдсангvй. 1930-аад оны дундуур Шелленберг СД-ийн дарга Гейдрихийн ойрын туслах байв. 1939 онд тvvнийг Гурав дахь рейхийн Улс тєрийн тагнуулын газрын удирдагчаар томилсон байна.
Англичуудын хvлээн зєвшєєрснєєр Шелленбергийн алба тагнуулын дайнд хvчирхэг єрсєлдєгч байсан бєгєєд Германд илгээж буй тагнуул нь хэсэг хугацаанд тогтож чадсан бол том амжилт гэж байжээ. Їvний зэрэгцээ Шелленберг дайны нєхцєлд нєлєє vзvvлэх тагнуулчдын сvлжээг бий болгож чадсан ба тэр нь одоо хvртэл бvрэн илрээгvй байгаа.
Дайны тєгсгєлд тэр Америк, Англитай салангад гэрээ байгуулахаар ихээхэн зvтгэл гаргасан байна. Энэ зvтгэлийн ачаар Шелленберг Нюрнбергийн шvvхээс зургаан жилийн ял сонссон билээ.

ХУВИЙН ХЭРЭГ +13. АРВИД ХАРНАК

Жинхэнэ нэр: Арвид Харнак
Амьдарч байсан он сар: 1901-1943
Хэний талд ажилласан: НКГБ СССР
“Улаан капелла”-гийн тvvх тагнуулын ажиллагаанд ер бусын. Тагнуулын сvлжээг тагнуулын удирдагч биш Германы Эдийн засгийн яамны зєвлєх Арвид Харнак сайн дурын vндсэн дээр бий болгосон байна. Тэр єєрийн талд зохиолч Адам Кукхоф, цэргийн нисэх хvчний офицер Харро Шульце-Бойзен тvvний эхнэр Эйленбург вангийн зээ, Нисэхийн орлогч сайд болон ган хайлуулах vйлдвэрийн ерєнхий инженер, немцийн радио станцын хєтлєгчийг татаж чадсан байна. 1936 оноос Зєвлєлтийн тагнуулын газартай тогтмол холбоо тогтоож Харнак єєрєє холбоо баригчдаар дамжуулан vvнийг гvйцэтгэж байжээ. Дайны дараа холбоо тасарч тэдний групп радио холбоо барих болов. Харнакаас авч байсан мэдээлэл маш чухал байсан тул оросууд тvvнийг тогтмол авч байхын тулд англичуудаас тусламж хvссэн байна.
Ийм олон хvнтэй, идэвхтэй байгууллагын хараанд єртєхгvй байж чадсангvй. 1942 оны намар зєвхєн Берлинд 70 орчим хvн баривчлагдав. Мєрдєн байцаалт жил орчим vргэлжилж баривчилгаа тасрахгvй байлаа. 1943 онд Харнак тэргvvтэй 30 хvнийг дvvжлэн хороожээ.

ХУВИЙН ХЭРЭГ +14. РУДОЛЬФ АБЕЛ

Жинхэнэ нэр: Вильям Генрихович Фишер
Амьдарч байсан он сар: 1903-1971
Хэний талд ажилласан: ОПГУ-КГБ СССР
Идэвхтэй большевик, Ленинийн найз дvрвэгчийн хvv 1921 онд Англиас Орост ирээд Рудольф Абел гэсэн шинэ нэр єєртєє авчээ. Тун удалгvй тэрээр залуу Зєвлєлvvдийн оронд фабрик, заводод биш ОПГУ-д ажилласнаар тус болно гэдгээ ойлгосон аж. Дайны vед тэр Германы нутагт даалгавар биелvvлж байгаад дайны сvvлчээр Эмил Голдфусс нэрээр Америкт гарч Нью-Йорк хотод гэрэл зургийн газар нээсэн байна. Тэр Америк дахь Зєвлєлтийн тагнуулын штаб болсон юм. Абел 10-аад жил Зєвлєлтийн тагнуулчдын удирдагч нь байлаа. Тvvний байгуулсан сvлжээ хэт томорсон учир тэр Москвагаас туслагч ирvvлэхийг хvссэн ажээ. Гэвч туслагч нь Америкт vлдэхээр шийдэж єєрийн мэддэг нууцаа ТТГ-т єгсєн байна. Абел 1957 оны 10 дугаар сарын 14-нд баригдсан ба тvvнийг шvvж алах ял оноосон юм. Ялыг бvх насаар нь хорих болгон єєрчилсєн ба 1967 онд тvvнийг Зєвлєлтийн нутагт сєнєєгдсєн онгоцны нисгэгч Пауэрсээр солилцсон билээ.

ХУВИЙН ХЭРЭГ +15. ПАВЕЛ СУДОПЛАТОВ

Жинхэнэ нэр: Павел Судоплатов
Амьдарч байсан он сар: 1907-1996
Хэний талд ажилласан: НКВД-МГБ СССР
1930-аад оны vеэр Дотоод хэргийн газарт албан тушаал ахих нь амархан байж. Судоплатов 1932 онд НКВД-гийн тєрийн аюулгvй байдлын газрын хэлтсийн дарга, 1934 оноос дайсны ард ажиллах болон партизаны дайн явуулах тусгай ажиллагааг удирдаж байв. Дайны дараа тvvнийг атомын зэвсэг бvтээх маш нууц голлох чиглэлийн тагнуулын ажиллагааг удирдахаар дэвшvvлжээ. ЗХУ хурдан хугацаанд цємийн зэвсэгтэй болсон нь зєвхєн цємийн физикчдийн гавъяа биш энд Судоплатовын зvтгэл багагvй байгаа.
Сталиныг нас барсны дараа Берия тvvнийг гадаад болон дотоодод хорлон сvйтгэх ажиллагаа явуулах хэлтсийг зохион байгуулахаар томилжээ. Гэтэл удалгvй Берия баригдаж уг хэлтсийг хаасан байна. Судоплатов Бериягийн адил буудуулахгvйн тулд галзуу болон жvжиглэж эхэлжээ. Гэсэн ч тvvнийг 1958 онд шvvж 15 жил хорихоор болсон юм. Тэр шоронд 10 жилийг єнгєрєєгєєд тэндээс гарч дурсамжаа бичиж ердийн огцорсон даргын амьдралаар амьдарч байлаа. 1990-ээд оны дундуур Ельцин гэнэт тvvний бvх шагналыг буцаан олгосон ажээ.

ХУВИЙН ХЭРЭГ +16. КИМ ФИЛБИ
Жинхэнэ нэр: Гарольд Адриан Рассел Филби
Амьдарч байсан он сар: 1912-1988
Хэний талд ажилласан: НКВД-КГБ СССР
1930-аад оны vеэр Английн оюутнуудын дунд зvvний vзэл хvчирхэг байсан ба бурхан эсвэл чєтгєр Зєвлєлтийн тагнуулчдыг тэдний дундаас бэлтгэх сайхан боломж єгчээ. Зєвхєн Кембриж гэхэд таван аугаа тагнуулчид Филби, Бержесс, Маклин, Блант, Кренкросс нарыг гаргаж єгсєн юм.
1933 онд тагнуулын ажилд элссэн тэрбээр 1940 онд Английн тагнуулын албанд ажиллах болсон ба 1941 онд энэ албаны сєрєг тагнуулын даргын орлогч болов. Хоёр жилийн дараа Зєвлєлтийн тагнуулчидтай тэмцэх хэлтсийг толгойлох болжээ. 1949 онд Америк, Британийн тусгай албадыг “коммунист аюултай” хийх тэмцэлд хамтруулах зорилгоор тvvнийг Вашингтонд томилон ажиллуулж байв. “1944-1951 онуудад гаргасан зvтгэл талаар болов. Юу ч хийгээгvй суусан бол арай дээр байсан байх” гэж Филбигийн ажиллагааг ТТГ-ын нэгэн дарга тодорхойлсон байдаг. Филби Москвагийн талд ажиллаж буй нь тодорхой болсон vед vvнийг хэлсэн байна. Филби баригдахаа хvлээлгvй ЗХУ-д зугтан гарч амжсан билээ. Тэрбээр Москвад Зєвлєлтийн тагнуулчдыг сургаж байсан ба тvvний хэд хэдэн сурагч нь Английн СИС-ын тагнуул болж багшийнхаа эх орондоо тєлєх єрийг нь тvvний ємнєєс буцаасан юм.

ХУВИЙН ХЭРЭГ +17. ОЛЕГ ПЕНЬКОВСКИЙ
Жинхэнэ нэр: Олег Пеньковский
Амьдарч байсан он сар: 1919-1964
Хэний талд ажилласан: СИС /Англи/, ТТГ /АНУ/
Эх орны дайны баатар, 13 одон медалийн эзэн Пеньковский 25 настайгаасаа хороо командлах болсон юм. 1949 онд тэр ГРУ-гийн /Гадаад тагнуулын газар/ хурандаа байв. Цагааны офицерын хvv тvvнд эх орондоо, зєвлєлvvдийн засагт зvтгэнэ гэдэг нь єєр ойлголт байжээ. Ингээд тэр Британийн тагнуулчдын удирдагч Виннтэй холбоо тогтоосон байна.
Пеньковскийн мэдээлэлд дайн болох нєхцєлд Зєвлєлтийн довтлох тєлєвлєгєє, ЗХУ-д болсон єлсгєлєн vймээн, ХАА-н бvтээгдэхvvний жинхэнэ тоо баримт, баруун дахь Оросын 300 орчим тагнуулчдын нэрс орсон байжээ. Бас ЗХУ-ын хєлсний улстєрчид болон ЗХУ-ын нутаг дахь бvх пуужингийн баазуудын тухай тэр мэдээлсэн юм. Энэ бvгдийг тэр vнэ хєлсгvй хийсэн ажээ.
Сvvлчийнхээ мэдээг тэр цагт хавчигдан ил нэвтрvvлсэн ба vvндээ Зєвлєлтийн тал дайнд бэлэн биш учраас Карибын хямралыг дайнд хvргэхгvй гэсэн шийдвэр гаргасан тухай мэдээлсэн байна. Їр дvнд нь Кеннеди Зєвлєлтийн пуужинг Кубаас гаргах шаардлагаа биелvvлж чадсан боловч Пеньковский хоёр хоногийн дараа баригдсан аж. 1964 оны тавдугаар сарын 11-нд тvvнийг буудан хороожээ.

ХУВИЙН ХЭРЭГ +18. ГОРДОН АРНОЛЬД ЛОНСДЕЙЛ

Жинхэнэ нэр: Конон Трофимович Молодый
Амьдарч байсан он сар: 1922-1974
Хэний талд ажилласан: НКВД-КГБ СССР
Мосвад тєрєєд 10 настайдаа Калифорнид авга эгч дээрээ очсон ба 1930-аад оны сvvлчээр Варшавт иржээ. Тэнд залуучуудын зvvний байгууллагын идэвхтэн болов. Нууц байдалд ажилласан туршлага, Америкт тєрєл садан нь байгаа нь Зєвлєлтийн тагнуулчдын сонирхлыг татжээ. Тагнуулч болсон тэр эхлээд Канадад, тэндээсээ Лондонд очсон аж. Лондонд тэр автомат тоглоом, бохины наймаа хийж Оросын тагнуулчдыг даргалж байлаа. Тvvгээр дамжуулан Зєвлєлтийн тал шинэ шумбагч онгоцны чертеж мєн хєлєг онгоцны vйлдвэрлэлийн шинэ ажилбаруудын тухай мэдээлэл авдаг байв. Тvvний хийсэн гол ажил нь “газар-агаар” ангиллын пуужингийн нууц бичиг баримтыг дамжуулсан явдал байв. Тvvнийг Польшийн дvрвэгч Голеневскийн оролцоотой сєрєг ажиллагаа явуулж илчилсэн байна. 1961 онд тvvнд 25 жилийн ял оноосон бєгєєд 1963 онд Британийн тагнуулч Виннээр солилцон авчээ. Москвад Молодый лекц уншиж дурсамжаа бичиж байлаа. Уулзалт, лекц нь удалгvй тvvний ЗИЛ vйлдвэрийн ажилчдад “Танай энд яасан замбараагvй юм бэ, эзэн хэрэгтэй” гэж хэлснээр тасарсан ажээ.

ХУВИЙН ХЭРЭГ +19. ЖОРЖ БЛЕЙК

Жинхэнэ нэр: Жорж Блейк
Амьдарч байсан он сар: 1923 онд тєрсєн
Хэний талд ажилласан: КГБ СССР
Германыг ялсан болон Хятад, Хойт Солонгосын ардын хувьсгалын ялалт нь Сєvлд дэд консул байсан Блейкт бvхнийг дийлэгч Марксын сургаальд vнэнч байх дvгнэлтийг єгчээ. Сєvлд байсан Зєвлєлтийн тагнуулд тvvнийг элсvvлэх гэж зовох хэрэг байсангvй. Блейк тvvний саналыг хvлээн авч vнэ хєлсгvй ажиллахыг зєвшєєрсєн байна. Ямар vнэтэй тагнуулчтай болсноо Москва тvvнийг МИ-6 /Английн гадаад тагнуулын алба/-д шилжvvлж Зvvн Германд тагнуулчийн сvлжээг удирдуулахаар томилсны дараа мэджээ. КГБ тvvнд золиосны туршуулуудыг тогтмол илгээж тэр «илчилдэг» байж. Блейк НАТО-гийн цэргийн бvтэц, Берлинийн доорхи хонгил болон Британийн тагнуулын удирдлагын хувийн хэргийг хvртэл Москвад илгээсэн байна. Польшийн нууц цагдаагийн дарга бvхнийг дийлэгч сургаалиас залхан баруунд зугтан тэнд мэдэх бvхнээ дэлгэн тавьсан аж. Блейкт 42 жилийн хоригдох ял єгсєн боловч жилийн дараа Ирландын алан хядагч тvvнийг шоронгоос оргуулсан нь ХХ зууны хамгийн дуулиантай орголт болсон юм. Шоронгийн эсрэг байшинд жил орчим бvгж байгаад тэр Москвад ямар нэг сандралгvй ирж амьдарч буй.

ХУВИЙН ХЭРЭГ +20. ВЛАДИМИР ПУТИН

Жинхэнэ нэр: Владимир Путин
Амьдарч байсан он сар: 1952 онд тєрсєн.
Хэний талд ажилласан: КГБ СССР
1975 онд Ленинградын хуулийн факультетийг тєгссєний дараа нь тvvнийг КГБ-д ажиллуулахаар илгээжээ. Карьер нь сайн ч, муу биш байлаа. 10 жил КГБ-гийн Ленинградын салбарын боловсон хvчний хэлтэст тєлєєлєгч хийсэн тvvнийг КГБ-гийн дээд сургуульд явуулсан байна.
1985 онд тэр Зvvн Германд томилогдлоо. Халхавч нь Дрезден дэх Зєвлєлт-Германы найрамдлын ордны захирлын албан тушаал байжээ. Їнэн хэрэгтээ тvvний гол ажил нь Оросын оюутнуудын дунд ажиллах, зvvн баруун германчуудын холбоо сvлбээний талаар тагнуулын мэдээ цуглуулах явдал байлаа. 1990 онд тэр Ленинградад ирээд тусгай албаны ажлаас гарч Ленинградын Засгийн газарт ажиллах болов. Дараа нь Ерєнхийлєгчийн аппаратад ажиллаж байгаад ФСБ /Холбооны Аюулгvй байдлын товчоо/ -г толгойлох болжээ. 1999 онд Ельцин тvvнийг Оросын Ерєнхий сайдын vvрэг гvйцэтгэгч, 1999 оны 12 дугаар сарын 31-нд Ерєнхийлєгчийн vvрэг гvйцэтгэгчээр томилсон байна. Дєрвєн сарын дараа Путин мэргэжлийн тагнуулын офицерvvдээс ардчилсан замаар тєрийн тэргvvнээр сонгогдсон анхны хvн хэмээн тvvхэнд бичигдлээ

0 Comments:

Post a Comment

<< Home